Алтан өд-2010 бүтээлээ авч эхэллээ

img

Утга, уран зохиолын оны шилдэгүүдийг шалгаруулдаг “Алтан өд” наадам нэр дэвшигчдийнхээ бүтээлийг авч эхэллээ. Шилдэг яруу найраг, богино болон томоохон хэмжээний хүүрнэл, кино жүжгийн зохиол, дууны шүлэг, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, орчуулга зэрэг бүтээлүүд багтах аж. Бүтээлийг энэ сарийн 30-ныг хүртэл хүлээн авна. Уламжлал ёсоороо эдгээр төрлүүдээс найман номинациар шалгаруулалт явагдана. Ц.Одгэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ