Дархан-Уулд хийсэн шалгалтаар 46,1 сая төгрөгийн зөрчил илэрчээ

Төсөлд тусгагдаагүй сургалт явуулжээ
“Викторизон” ХХК-тай байгуулсан гэрээнд хүүхэд, залуучуудын иргэний боловсролыг дээшлүүлэх төслийн сургалтыг 2011 оны нэгдүгээр сараас 12 дугаар сар дуустал нэг жилийн хугацаанд 39980,0 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэх талаар тусгасан байна. Гэрээнд англи хэл компьютерийн хосолсон хоёр сарын, англи хэлний дагнасан нэг сарын, комьпютерийн 14 хоногийн, элсэлтийн шалгалтад бэлтгэх англи хэл, математикийн хосолсон хоёр сарын, нягтлан бодох бүртгэлийн нэг сарын сургалтыг явуулан сургалтад нийт 552 хүн хамруулахаар тусгасан байна. Гэтэл тус компани гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргахдаа нэг суралцагчийн сургалтын зардлыг 1000 төгрөгөөр нэмэн 666,0 мянган төгрөг, төсөлд тусгагдаагүй ноёд хатагтай нарын сургалт явуулан бизнес эрхлэгчдийг үнэ төлбөргүй сурган 5530,0 мянган төгрөг нийт 6196,0 мянган төгрөг зарцуулжээ.Тендер будилантуулсан нь тогтоогдов
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-ийн “шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахгүй байгаа нь шалгалтын үеэр тогтоогдсон байна. Тухайлбал, 2011 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Хонгор сумын 16-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны тайланд “Набсан” ХХК, “Бодьбурхант” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн байна гэж үнэлсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Набсан” ХХК-ийг \93869,8 мянган төгрөг\ биш “Бодьбурхант” ХХК-ийг \97800,0 мянган төгрөг\ шалгаруулжээ.Аймгийн Засаг даргын тамгын газар ч зөрчилтэй
Аймгийн ИТХ нь албан томилолтын тооцоог томилолтын удирдамж төсөвгүй, Улаанбаатар хотод томилолтоор ажилласан, зохион байгуулагдсан сургалт, семинарт оролцсон албан хаагчид зохион байгуулагчийн хүсэлт, урилга, хөтөлбөргүй, томилолтоор ажилласан тухай гүйцэтгэлийн тайлан бичээгүй, дараа тайлангаар авсан мөнгөний тооцоог хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна Аймгийн засаг даргын тамгын газарт багагүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал 2011 онд дотоод болон гадаад албан томилолтын зардалд 29822,0 мянган төгрөг олгосон ба батлагдсан удирдамж, төсөвгүй, урилга, хөтөлбөргүй, томилолтоор ажилласан тухай гүйцэтгэлийн тайлан бичдэггүй, томилолтоор олгогдсон зардлыг дараа тайлангаар бодож тооцоог хаадаггүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд төлбөр хураамжийн зардлаас зочид төлөөлөгчдөд 2995,0 мянган төгрөгийн бэлэг дурсгал, Дархан-50 арга хэмжээнд 9381,0 мянган төгрөгийн материал, хүлээн авалт, хоол унаа буудлын зардалд 23177,2 мянган төгрөг нийт 35553.2 мянган төгрөгийг холбогдох шийдвэр төсөвгүйгээр зарцуулсан нь тогтоогдсон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ