
Дэлхийн сая сая залуусын шүтээн болж, олон хит дуугаараа өөрийгөө тунхаглаж чадсан АНУ-ын реппер, поп дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Armando Christian Pirez буюу бидний мэдэх Pitbull Монголд хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрбээр ирэх долдугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ. Түүний Монгол Улсад тоглох шоу тоглолтын албан ёсны ерөнхий зохион байгуулагчаар Bluemon групп ажиллаж байгаа аж.
Уг тоглолтын үеэр Монголын загварын шоу, Aerial Silk буюу агаарын гимнастикийн дэлхийн хэмжээний уран бүтээлч Монголд айлчилж өөрийн сонирхолтой үзүүлбэрийг толилуулах юм байна. Мөн Worlds Sexiest DJ буюу эмэгтэй DJ монгол залуусыг хөгжмийн нүсэр аялгуунд доргиох гэнэ. Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй
http://pitbullmongolia.com/сайтад тавигдах аж.
Дашрамд дуулгахад, өнөөдөр 17.00 цагт Мобикомын "Be" төвд энэхүү тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ