
АН, МАН, ИЗН Сонгуулийн ерөнхий хороонд ирэх оны сонгуульд оролцохоор бүртгүүллээ. Өнөөдөр 11.40 цагт Ардчилсан нам, 12.00 цагт МАН, үүний дараа ИЗН Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэв.
Тэдгээрийн араас Монголын ногоон нам, Монголын социал демократ нам бүртгүүлэхээр цаг аваад байгаа юм.
Өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд МАХН, МҮАН-ын эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам бүртгүүлсэн юм. Өнөөдөр намуудыг бүртгэх эцсийн өдөр тул урьдчилан цаг тохироогүй өөр бусад нам сонгуульд оролцохоор бүртгүүлэх боломжтой хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ