14 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

img

Ойн газраас өгч буй мэдээллээр  есдүгээр сарын 20-ноос хойш улсын хэмжээнд 7 аймгийн 14 сумын нутагт нийт 14 удаагийн ой, хээрийн түймэр гарсныг бүртгэн авч, холбогдох байгууллагуудад мэдэгджээ.  Түймрийн хариуцлагатай жижүүрээр БОАЖЯ, Ойн газрын мэргэжилтнүүд хуваарийн дагуу ажиллаж ирсэн байна. “Нийслэлийн ногоон бүсийн биологийн төрөл зүйлийн төлөв байдлын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлд орох материал бэлтгэж хүргүүлжээ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах /“REDD+/ хөтөлбөрт хамрагдах үйл ажиллагааны төлөвлөлтийн бодлогын зөвлөлийн 7 дугаар хуралд газрын дарга М.Тунгалаг оролцсон аж. Тус газар Мянганы автозамын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах төсөл боловсруулжээ. Ойн бодлогын шинэтгэлийн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан хийв. Хурлаар оролцогч талуудтай хамтран хийх үндэсний чуулганы товыг 11–р сарын 20-ноор тогтжээ. 2012 онд дэр модны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах, ОХУ–аас дэр мод импортлох, төмөр замын өртөөдөд мод, модон материалын ачилт, хүлээн авалтад хяналт тавих асуудлаар Төмөр замын удирдах газрын удирдлагуудтай зөвлөгөөн хийж, тохиролцоонд хүрсэн байна. Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөөг хянан зохих саналыг тусган яаманд хүргэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ