Блэкберн Премьер Лигээс хасагдлаа
Өнгөрсөн шөнө Английн Премьер Лигийн 37-р тойргийн Блэкберн – Уиган багуудын тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын 2-р үеийн 87 дахь минутанд Уиганы Парагвай легионер Алькарасын хийсэн гол энэ тоглолтын хувь заяаг шийдэж 1:0 ээр Уиган хожлоо. Ингэснээр Уиганчууд 37 тойргийн дараа 40 оноотой Премьер Лигтээ үлдэхээр болсон бол Блэкбернчүүд эсрэгээрээ 31 оноотой болж ирэх улирлыг Championship дивизионд эхлүүлэхээр боллоо. Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ