Хоригдлуудыг нийгэмшүүлэх талаар ярилцав
Орхон аймгийн прокурорын газраас“Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял нь тэнсэн хянан харгалзсан, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, жирэмсэн эмэгтэй,гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хорих газраас ял эдэлж байгаад суллагдсан, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, захиргааны хяналтанд байгаа хүмүүсийг оролцуулж ярилцлага хийжээ.
Ярилцлагад аймгийн Цагдаагийн газар, сумын ИТХ, Хөдөлмөр нийгэм халамжийн хэлтсийн мэргэжилтэн, Ажил олгогчийн товчоо зэрэг төр захиргааны байгууллагуудын удирдлагууд, байцаагчид оролцож өөрсдийн чиглэлээр хорихоос өөр төрлийн ялтай этгээдүүдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн ямар ажил зохиож байгаа талаар мэдээлж, санал солилцсон байна.
Энэхүү арга хэмжээнд хорихоос өөр төрлийн ял эдэлж байна, захиргааны хяналт тогтоогдсон 100-гаруй хүмүүсийг хамруулсан бөгөөд цаашид энэ арга хэмжээг хагас жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ