
Өнгөрсөн 3 сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Путин өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Харин Оросын иргэд Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн өнгөрсөн амралтын өдрүүдэд жагссан байна.
5 сарын7нд Владимир Путин тангараг өргөж, ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг авна. Түүнийг тангарагаа өргөхөөс өмнөх хэдэн хоногт Путиныг эсэргүүцсэн олон мянган хүн оролцсон жагсаал болсон байна. ОХУ сүүлийн хэдэн жилд дэлхийн эдийн засаг хамгийн хурдан өсч байгаа улсуудын тоонд зүй ёсоор орж ирсэн.
Дэлхий дахин “Туйлын баавгай сэрлээ” “Баавгай ичээнээсээ гарлаа” зэргээр Оросын өнөөгийн байдлыг бичиж байна. Оросын сэргэн мандалт буюу дахин сэргэлтийн үед ОХУ-ыг удирдах болсноороо Путин дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Жагсагчидыг голдуу сөрөг хүчнийг дэмжигчид бүрдүүлж байна.
Гэхдээ Путиныг эргэн ирж байгааг дэмжиж байгаа ч хүмүүс жагсжээ.ОХУ-ын эрх баригчид Путины тангараг өргөх ёслолын өмнө аюулгүй байдлыг сахих үүднээс харуул хамгаалалтаа чангатган,цагдаа нар эхнээсээ үймээн самуун гаргасан жагсагчдыг баривчилж эхлээд байна.
Путин өнгөрсөн 3 сард 60 гаруй хувийн санал авч ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сөрөг хүчнийхэн хэдийгээр Путины намынхан сонгууль луйвардсан гэж үзэж байгаа ч мэргэжлийн байгууллагуудын үзэж байгаагаар сонгууль луйвардлаа гэхэд 5-10 хувиас дээш луйвардах боломжгүй байдаг юм байна. Тэгэхээр Путин үнэмлэхүй ялалт байгуулсан болж таарч байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар Оросын иргэд ардчилал, эрх чөлөө, улс төрийн чиг баримжаа, баян тансаг амьдрал гэхээсээ илүүтэйгээр хүчтэй удирдагчийг дэмжих магадлал өндөр байдаг юм байна.
Барууны улс орнууд Путинг сонгууль луйвардсан гэж үзэж байгаа бол Путин ОХУ-ын хүчирхэгжилтэнд барууны улс орнууд болгоомжилж, Орос орныг аль болох сулруулж доройтуулахын тулд Оросын дотоод хэрэгт орж байна байна гэж АНУ болон Европын улсууыг шүүмжилдэг.
Тангараг өргөх ёслолын ажиллагаа Кремлийн 3 том танхимд болно. Тангараг өргөхөд ашиглагддаг үндсэн хуулийн эх хувь Кремлийн номын санд хадгалагдаж байдаг . Ёслолын ажиллагаанд зориулж, 3 удаа их буугаар буудаж 1000 гаруй гадны зочин төлөөлөгчид ёслолын ажиллагаанд уригдсан. Ёслолын ажилд зориулж 26 сая рубль буюу 878 мянга орчим доллар зарцуулсан. Шинэ үндсэн хуулийн дагуу Путин 6 жил ерөнхийлөгчийн албыг хашина. Дахин сонгогдвол 12 жил буюу 1999 онооос хойш нийтдээ 25 жил Орос гүрнийг удирдах болоод байгаа юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ