БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга айлчилна

img

Батлан хамгаалах яамны урилгаар энэ сарын дундуур БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Сюй Цайхоу тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлана.   Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай хэлэлцээ хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхах аж.   Мөн Бага баян буюу Цэргийн амралтын байрлалд баригдаж буй Энхийг сахиулагчдын амралт сувилал “Энхийн төлөө” цогцолбор, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцах юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ