Хүний наймаачид гомдолтой байна
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарт холбогдох хүний наймааны хэргийг хэлэлцэж хоёр шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124.2 дахь хэсэгт зааснаар биеэ үнэлэх газар зохион байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зуучилсан хэрэгт татагдаж анхан шатны шүүхээс Б.Энхцэцэгт 3.6, Д.Дэлгэрцэцэгт 2 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр баталж байв. Эл шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргасан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ