
ИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2011 оны хөгжлийн биелэлтийг хэлэлцлээ.
Засгийн газраас байнгын хорооны хуралдаанд 2011 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн биелэлт 80 хувь байгаа хэмээн танилцуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүд уг дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-аас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг батлаад хоёр жил болох гэж байхад 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй.
Эрдэнэт хотыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар болсон ч ажил нь эхлээгүй. Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барихаар болж, холбогдох хөтөлбөрүүдийг баталсан ч цаасан дээр ажил нь амилснаас цааш хэтрээгүй. Шинэ төмөр зам барих ажил баталсан бодлогоосоо ухарсан. Авто зам барих ажил урагшлаагүй” гэдгийг олон гишүүн хэлж байлаа.
Үүний дараа нэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын багц төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжив. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монголын хөрөнгийн бирж олон улсын хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчинтой болох юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ