Нээлтийг шууд үзэх үзэгчдийн тоо Бээжингийн олимпийнхыг гүйцэхгүй
Олон улсын судалгааны FS+E компани Лондоны олимпийн нээлтийн ажиллагааг цэнхэр дэлгэцээр шууд үзэх үзэгчдийн тоо Бээжингийн олимпийн наадмыг үзсэн үзэгчдээс илүү гарахгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ нь гол зах зээл болох Азид шөнийн цаг таарч буйтай холбоотой ажээ. Бээжингийн олимпийн наадмыг олон 2 тэрбум гаруй хүн үзсэн гэсэн тооцоо байдаг гэнэ. Гэсэн хэдий ч уг судалгааны компани нийт үзэгчдийн тоо 500 саяыг давна гэдэгт итгэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ