
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн есдүгээр хуралдаан боллоо. Уг хуралдаанаар “Нийслэлийн 2011 оны төсвийн гүйцэтгэл батлах 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” болон “НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах” талаар хэлэлцсэн байна.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын төсөвт 195,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөөг 6,9 хувь буюу 12,7 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, 141,9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж улсын төсөвт 20,9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хотын 2011 оны төсвийн орлогын 92,2 хувийг татварын орлогоос, 7,1 хувийг татварын бус орлогоор, 0,7 хувийг хөрөнгийн орлогоор тус тус бүрдүүлжээ.
Мөн энэ үеэр 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд ирэх сарын 28-нд болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай хэлэлцлээ.
Ингээд хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар есөн дүүрэгт 152 хороо, 30 мандаттай байгуугуулахаар болсон юм. Мөн намын нэрсийн жагсаалтаар 15 төлөөлөгч нийслэлийн иргэдийн төлөөлөгч болох санал дэмжигдлээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ