
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Улаанбаатар хотод бороо орохгүй, үүл багасна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 19-21 хэм дулаан байна.
Энэ өдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгийн зарим газраар хойноос секундэд 18-20 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говь болон зүүн зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Харин Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ