Б.Батбаатар: Банк иргэдээс барьцаа орон сууц шаардаж буй асуудлыг шийдвэрлэсэн

img

ОССК-ийн Хуулийн хэлтсийн захирал Б.Батбаатартай ярилцлаа

-“100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ОССК-д хэчнээн иргэн материалаа ирүүлэв. Шийдвэрлэх хугацаа нь хэр байна вэ?

- Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн 100 мянган айл орон сууц” хөтөлбөр ард түмэнд нэлээд хүлээлт үүсгэсэн. Уг хөтөлбөрийн журам өнгөрөгч хоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдаж, манай байгууллага сарын хугацаанд бэлтгэлээ ханган өнгөрөгч гуравдугаар сарын 12-ны өдрөөс иргэдийн материалыг хүлээн авч эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар  шаардлага хангасан 1127 хүний материалыг хөтөлбөрт оролцогч хоёр арилжааны банкинд хүргүүллээ. Тодруулбал Капитал банкинд 339, Төрийн банкинд 788 хүний материалыг тус тус шилжүүлсэн. Дээрх иргэдийн материалаас яг өнөөдрийн байдлаар 62 иргэн  2.4 тэрбум зээл шийдвэрлэгдсэн гэсэн мэдээлэл байна. Иргэд түрүүчээсээ  байрандаа орж аятай тухай амьдрах нөхцөл бүрдэж байна.

-Зээл авахыг хүссэн хүмүүст өндөр босго тавьж байгаа нь банк болж хувираад байна. Тэгэхээр энэхүү “100 айл орон сууц хөтөлбөр” иргэдийн хувьд мөрөөдөл болж хувирах нь гэсэн гомдол бий. Танай байгууллагатай зээл олгож буй банкууд харилцан гэрээ хийсэн атал яагаад илүү барьцаа шаардаж байна вэ?

-Барьцаагүй зээл гэж хаана ч байхгүй. Банк заавал барьцаа шаардана. Хэрэгжиж буй зургаан хувийн хүүтэй зээлийн журмаар худалдан авч буй орон сууц нь барьцаа болно гэж заасан байгаа. Тэгэхээр зээл  олгогдож эхлэхээр 50 хувийн гүйцэтгэлтэй тухайн орон сууцны ордер гараагүй. Гэтэл журмын гол зорилго бол анх удаагаа орон сууц авч буй иргэнд өгнө гэж заасан. Анх удаагаа орон сууц авч буй иргэн ямар байр барьцаалах вэ гэх асуудал гарч ирсэн. Тиймээс журамд уян хатан хандаж  иргэдэд боломж олгож байна. Нэгдүгээрт барьцаагүй зээл олгохгүй учраас 100 хувь ашиглалтад орсон орон сууц сонгосон тохиолдод тухайн орон сууцны  ордероо гаргаад  банкиндаа барьцаалж зээл авах боломжтой. Хоёрдугаарт манай байгууллага  зарчмын хувьд хоёр банктай тохиролцоонд хүрсэн. Тухайлбал  баригдаж  дуусаагүй  50 айлын орон сууцнаас  20 иргэн орон сууц сонгосон бол тухайн барилгын гэрчилгээг бүхэлд нь  гаргаж барьцаанд тавьж болохоор зохицуулсан л даа. Ийм нөхцөлд барилгын компани, иргэн, хөтөлбөрт оролцогч арилжааны банкууд  гурвалсан гэрээ хийнэ. Тиймээс одоогоор банкнаас зээл хүссэн иргэдэд барьцаа тавих хүндрэл гарахгүй. Түүнчлэн Төрийн банкны хэлж буйгаар том зээлдэгч барилгын компаниудын орон сууцнаас иргэд байр сонгосон тохиолдолд заавал дуусаагүй барилгын  гэрчилгээ шаардахгүй, орон сууцны гэрчилгээ  нэхэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  Мөн түр барьцаа тавих боломжтой. Түр барьцаа гэдэг нь аль нэг ах дүү хамаатан саднынхаа үл хөдлөх хөрөнгийг  байраа ашиглалтад ортол барьцаалж болно.

-Төрийн банк барьцааны асуудлыг шийджээ. Тэгвэл Капитал банк яагаад өнөөдрийг хүртэл зээл  олгохгүй байна вэ?

-Капитал банкинд 339 хүний материал хүргэгдсэн Зээлийн асуудал судлагдаж байна. Ямар ч байсан тус банк өөрийнхөө их үүсвэрээр зээл олгож байгаа учраас хүүгийн зөрүүний асуудалд гэрээ байгуулах шаардлагатай. Тэрхүү гэрээ үзэглэх түвшинд явж байна. Зээл олгох асуудал шийдэгдэнэ.

-Хугацаа хэлэх боломжтой юу?

-Ойрын хугацаанд шийдэгдэнэ.

- 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш барилгын компаниуд метр.квдратынхаа үнийг  нэмж эхэлсэн. Үүнийг зохицуулах гэж салбарын сайд нь барилгын үнийг хямдруулна  гэсэн тушаал гаргалаа. Гэтэл бодит байдалд сайдын гаргасан тушаал шийдвэр хэрэгжиж байна уу гэдэгт олон нийт эргэлзэж байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Барилгын үнийн асуудал  “100  мянган айл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад яригдах ёстой гол асуудлын нэг. Сүүлийн үед  хэвлэл мэдээллээр “100 мянган айл” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш үнэ өссөн гэсэн ойлголттой байна. Гэтэл ОССК-оос 2009-2012 онд төрийн албан хаагчийн “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл 4000 мянган айлын орон сууц төрийн албан хаагчид зээл олгосон гэсэн үг. Энэ хугацаанд барилгын үнэ ямар индексээр өсч вэ гэдгийг судалж үзэхэд 2011 оны хоёрдугаар улирлаас эхэлж үнэ өссөн нь судалгаанаас харагдсан. Тэгэхээр өнгөрсөн оны 6,7 дугаар сараас  үнэ өссөн гэх дүр зураг гарч байна.

- Орон сууцны үнэ тогтмол өсчээ гэж ойлгох уу?

-Тийм. Гэхдээ ард түмний дунд хүлээлт их байсан ч орон сууцны үнэ өсөхөд багаггүй нөлөөлсөн гэж ойлгож болно. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн газраас шатахуун, бараа материалын үнэ нэмэгдэж байна гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн шиг барилгын үнийн өсөлтөд шалгалт явуулж үндэслэлгүй нэмэгдсэн байна уу гэдгийг тодорхой баримтад тулгуурлан зарлах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаар үнийг өсгөж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал барилгын үндсэн материал буюу цемент, арматурын нийлүүлэлт бага байгаа нь нөлөөлж байна. Тиймээс барилгын үндсэн материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага бий. Түүнчлэн түүхийн эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлье. Манай улс түүхий эдээр баялаг орон учраас шохой цемент зэргийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагууд нь зөвшөөрлийг нь олгох хэрэгтэй. Гэхдээ зөвшөөрөл өгч байна гээд Туул голын хайргаа ачиж явчихдаг байж болохгүй. Байгаль орчинд хор хохиролгүй шийдэх  ёстой. Мөн  ажиллах хүчний асуудал чухал байна. Сар бүр 21 мянгад дугаарлаж байгаа иргэд  барилга  дээр өдөрт 20 мянган төгрөгийн цалинтай ажиллах хүн хүч олдохгүй байна гэсэн шүүмжлэл бий. Дараа нь газрын асуудлыг зөв шийдэх хэрэгтэй. Тэгэхээр цаашид бид барилгын үнийг буулгах талаар шат дараатай ажлуудыг хийнэ. Үүнтэй холбогдуулан Буянт-Ухаа хорооллын төслийн хүрээнд  2000 мянган айлын  орон сууц барих асуудал эхэлж байна. Салбарын сайдын гаргасан үнэтэй холбоотой асуудалд  үнийг барилгын яам холбогдох тооцоо судалгаа хийсэн. Гэхдээ үүнд барилгын бүтэцтэй салшгүй холбоотой учраас үнийг шууд хэлэх боломжгүй. Ер нь барилгын  компанийн үнийг судлахаар  920 мянгаас 1 сая 193 мянгад  барих боломжтой гэсэн тооцоо гарсан. Үүнтэй холбоотой барилгын үнийг зохицуулах тушаал шийдвэр гараад явж байна.  Үнийг буулгах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна.

-Танай корпораци иргэдийн орон сууц хүссэн материалыг хүлээн  авч байна. Тэгэхээр таны өгсөн мэдээллээс харахад иргэдийн бүрдүүлсэн материал  шаардлага хангасан л бол орон сууц авах авч болох нь?

-Иргэд материалаа бүрдүүлээд очихоор банкинд очихоор шалгуурт нь тэнцэхгүй байна гэсэн гомдол бий. Анх удаагаа орон сууц авч  буй иргэдийн шаардлага хангасан материалыг ОССК банкинд шилжүүлнэ. Банк тухайн өрхийн орлого, зарлага зээлийн судалгааг хийсний дараа зээл шийдэгдэнэ.

Н.Түвшин

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрэлdrt:
худлаа худлаа . бүү шал балай юманд толгойгоо эргүүлж итгэл хүлээлт үүсгээд бай. дараагийн сонгуульд биднийг дахиад гаргавал энэ байрны төслөө үргэлжлүүлнэ шүү гэх мэт удаашруулаад тоймтой алхам хийхгүй бөөн эрэлт хэрэгцээ хүсэл сонирхол ард түмний дунд бужигнаан үүсгээд байх юм энэ муу хятад цуснаас унасан е-сайд
2012-05-10
a:
tegeed anx udaa bair awch b.gaa xvnd gecheed yagaad xamtran ezemshigch baix esgvi geed baigaan.tegexeer chin ene mongold chin bair awax xvn oldoxuu.barag ixenx ni naad shalguurt chin tentsexgvi yum baina shdee.ene asuudlaa xurdxan shig shiidcheechee.
2012-05-09
zochin:
tehdee buren shiidegdeegui yum bishuu 1 bairand talaas ih huvi ni hamragdaj chadval l buteh magadlaltai yum bishuu bi l tegej oilgoloo baina esvel ah duugiinhaa bairiig baritsaalj bolno gej oilgoloo ene ni tiim ch ih sain shiidel bish bn.
2012-05-09
arai:
ЭБЭХ-НИЙ ДЭД САЙД Ц.ГАРАМЖАВ ХАТАГТАЙ БУЛГАНЫХНЫГ “БУДЛИУЛЖ” БАЙНА 2012 оны 05 сарын 04 нд “Монполимет”-ын захирал, ЭБЭХ-ний дэд сайд хатагтай Ц.Гарамжав төрөлх Булган нутагаа үе үе эргэх болсон. Ээлжит эргэлтийн үеэрээ Булган аймгийн “Бизнес” эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг аймгийнхаа төвд цуглуулдаг ажээ. Цуглуулсан эмэгтэйчүүд бүрийнхээ халаасанд 300 мянган төгрөг цутгасан гэнэ. Бас болоогүй аймгийнхаа ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ тургүүтэй 10 гаруй нөхдийг гадаадаар аялуулж гахай, тахианы махаар бөмбөгдөн юм үзүүлж нүд тайлуулан аргандаа оруулсан гэж байгаа. Энэ мэтчилэнгээр Булганыхныг будлиантуулж байгаад УИХ-ын сонгуульд ялах бодолтой яваа даг. УИХ-ын дарга Л.Энэбиш агсантай хормой хот холбогдож явсан түүх нь түүний хүү Э.Мөнх-Очиртой нэг “рингэнд” таарснаар байнга сөхөгдөөд байхгүй бол эмэгтэй улс төрчдийг уг нь дэмжэе л гээд байгаа юм сан. Түүнийг “Чадалтай боловсролтойдоо биш зальтай, завхайдаа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” гэж зарим сонгогчид нь дургүйцэж байгаа гэнэ. Алт ухахгчийн ажлаас алт ухагчдийг “захирах” албанд томилогдсон тэрбээр одоо алт ухагчдийг “захирах” албыг захирахаар зүтгэж байна. Дээшээ... бүр дээшээ... зүтгэх Ц.Гарамжав хатагтай доошоо... бүр доошоо буух эсэх нь Булган нутгийнхнаас хамаарах болж дээ.
2012-05-09
ГАНАА:
бага дунд орлоготой иргэдэд гэж хаягласан хэрнээ сардаа 750-900 мянгын орлоготой бол энэ зээлэнд хамрагдана гэж шалгууртай байгааг юу гэж ойлгох вэ. Тэгэхээр манай бага дунд орлого маань ийм өндөр юм бол өмнөд солонгосын дайтай цалин авдаг юм байншдээ манай бага орлоготой иргэд. Ийм цалин авдаг иргэд монголд хэр олон байгаа билээ. Энэ бүхнээс үзэхэд энэ худлаа төсөл зөвхөн сонгуулийн хугацаанд л амьдрах биз. МАН СӨНӨТҮГЭЙ-ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ИРГЭДИЙНХЭЭ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙДЭГ. БЭЛЭН МӨНГӨ ОРОН СУУЦ ХУВЬЦАА ГЭЭД АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ БОЛСОН БХИЙ Л ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ОЛЖ АРД ТҮМНЭЭ МОЛИГОДДОГ УЧИР МАНА СӨНӨХ ЁСТОЙ
2012-05-09
сонгууль дуусмагц энэ бүхэн чимээгүй 4 жил болноо. Банкиуд аль болох ийм эрсдэлтэй хүүний алдагдалд орох зээлийг багаар гаргахыг хүсэж байгаа. У
2012-05-09
urnaa:
sangiin yamnii medeh huntei uulzaad capital bank hezee ogch ehleh geree heleltseer ni hiigdeh yum todruuraad ogooch. tegwel barilgiin companidaa 1 heleh ugtei bolmoor bn
2012-05-09
urnaa:
капитал удахгүй шийднэ сангийн яам гарын үсэг зурах дутуу гээд олон хоног /4 сарын 4 нд л тэгж байсан/ярьж байгаа юм. яаман дээр очихоор мэдэх хүн байхгүй тэрэнтэй уулз, энэнтэй уулз хамгийн сүүлд наранбат гэдэг хүнтэй уулз гэсэн тэр хүн нь ажил дээрээ байдаггүй эсвэл тийм хүн байдаггүй байхаа. надад худлаа хэлсэн байх. би 10% суутгуулж буцааж мөнгөө авах хүсэл алга.
2012-05-09
Пизданууд бантан зуурахаа больчооч
2012-05-09
anhaa:
bolj dee ene ossk chin ovoo yum hiigeed b,gaa shuu UIX-in gishuud gej hudlaa amlaj b,haar ene met baiguullagaa sain demjih heregtei
2012-05-09
харин тийм ээ банк зээлээ өгвөл сайн байна
2012-05-09
түр барьцаа бол бүтэхгүй.одоо цагт хэн байр орноо бусдад барьцаанд өгч алдагдал хүлээхээ бодох вэ дээ.ямар социализмын үе биш.
2012-05-09
oron suuts oldohgui bna. tiimees 55 m2 gedgee 60 bologvol yasiin be oron suuts ch ih bolj uun.gee dagaad hymdarch magadgui
2012-05-09
ашгүй дээ:
капитал банк өгвөл үнэхээр сайн байна.
2012-05-09
Сайн байна:
банкны барьцааг шийдсэн бол сайн байна
2012-05-09
name:
boljdee.
2012-05-09