
Усны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,1 заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн А-124 тоот тушаалыг үндэслэн Улсын усны тоо бүртгэлийн ажлыг 2011 оны зургадугаар сарын 6-ны өдрөөс долдугаар сарын 20-ны өдрийг хүртэл орон даяар зохион байгуулсан. Улсын хэмжээн усны тоо бүртгэлийн ажилд 54 ажлын хэсэг, 1586 хүн оролцжээ.
Энэ ажлын зорилго нь Монгол орны хэмжээнд гадаргын болон газрын доорх усны нөөцийн бүртгэл хөтлөх, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, түүнийг хомсдох бохирдохоос сэргийлэх, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, усны ашиглалт, хамгаалалт, хуваарилалтыг зохицуулах, ус хуримтлуулах талаар нэгдсэн мэдээлэл бүрдүүлж, цаашид авах арга хэмжээг нарийвчлан төлөвлөхөд чиглэжээ.
Усны тоо бүртгэлийн талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хүн амын ундны усны чанар зэрэг олон үзүүлэлтийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор БОАЖ-ын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж баталснаар олон нийтэд мөн танилцуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ