
Компанийн засаглалын хөгжлийн төв болон Олон улсын санхүүгийн корпораци хамтран Монголын Компанийн засаглалын V форумыг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэ удаагийн форум “Хувийн компанийн засаглал” сэдвийн дор болох ажээ. Форумд төрийн болон олон улсын байгууллага, хувийн компанийн төлөөлөгчид, банк санхүүгийн байгууллагын хүмүүс оролцохоор бүртгүүлжээ.
Мөн энэ үеэр компанийн засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч байгаа сорилт болон боломжууд, хувийн болон гэр бүлийн эзэмшилтэй компанийн засаглалын онцлог, Азийн орнуудын туршлага, хувийн компанийн засаглалыг сайжруулахад банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, нээлттэй компани болохын ач тус, сорилтын талаар хэлэлцэх юм байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ