
Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд энэ сарын 7-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд М.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд уламжлаад хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНАСАУ-ын АДХ-ын Гадаад харилцааны газрын дарга Жөн Чөн Гүн, Гадаад хэргийн дэд сайд Гүн Сөг Үн, Азийн газрын орлогч дарга Ким Чун Нам болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ