Роналдод татгалзсан бүсгүй

img

Португалын хөлбөмбөгч, сайхан залуу Кристиано Роналдо англиар авах юмгүй ярьдаг ч гэсэн Их Британийн сайхан бүсгүйчүүдийн толгойг эргүүлж, өвөртөлж чадсан адтай эр. Гэтэл саяхан түүнд үгүй гэж хэлж чадсан нэгэн бүсгүй гарч иржээ. Тэр бол Аргентины загвар өмсөгч Эстафания Коломбо.

“Роналдо надаас ойр дотно харилцаа хүссэн. Би үгүй гэж тодорхой хэлсэн. Тэр миний сонирхдог залуу бишээ. Гэхдээ надтай ялдам харилцаж, хөгжилтэй яриа хүүрнэж, инээлгэж чадвал би үгүй гэхгүй. Өөртөө итгэлтэй эрчүүдэд дуртай. Ялангуяа тэр эрчүүд хүзүүн дээр зөөлөн үнсдэг бол би шууд бууж өгдөг” гэж Коломбо нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ний нуугүй ярьжээ. Эстафания Коломбо хөлбөмбөгч залууст татагдах дуртай бүсгүй гэнэ. Түүнийг “Лацио”-гийн Саратэ, “Эспаньол”-ын Датоло нар ид эргүүлж байгааг ч тэр нуугаагүй байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hezeenii medee we jiliin omnoh medee bna
2011-12-09