
Хан-Уул дүүргийн шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандах болсон байна.
Э.Цасчихэрийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон Нарийны голын 325 м, Тээлийн голын 75.3 гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтг үүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн үндэслэлээр АТГ-т шалгасан юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ