Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны хурал боллоо

img

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны V хуралдаан энэ сарын 5 7-нд Вашингтон хотноо болжээ. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал тус хуралдааныг удирдан явуулж, долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдах АОХН-ийн Удирдах Зөвлөлийн IV хуралдааны бэлтгэл ажил, хэлэлцэх хэргийн төлөвлөгөө болон долдугаар сарын 8,9-нд хуралдах Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх бага хурлын бэлтгэл ажлын талаар Гадаад харилцааны гишүүн орнуудын төлөөлөгчдөд танилцуулж, санал бодлоо солилцсон байна. Мөн АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ албан тушаалд томилогдсон Мариа Лайснерт бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхийг зөвшөөрч, үүрэгт ажилдаа даруй орохыг зөвлөжээ. Хуралдаанд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х. Бэхбат, Литва Улсаас АНУ-д суугаа Элчин сайд З. Павиллионис, Шведийн Элчин сайд Мариа Лайснер, Польшийн ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын дэд захирал Р. Павел, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х. Клинтоны ахлах зөвлөх Т. Тиллемин, БНСУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан, Нээлттэй нийгэмлэг хүрээлэн, АОХН-ийн Зөвлөлийн ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид оролцсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ