Ж.Батзандан: Энэ сонгууль улстөрчдийн увайгүй үйлдэлд цэг тавиасай

img

-Оны өмнө та Тавантолгойн ТУЗ-ийн хараат бус гишүүнээс чөлөөлөгдсөн. Тавантолгойн хувь заяаг хаашаа эргэж байна гэж харж байна вэ? -Миний бие 2011 оны арванхоёрдугаар сард Тавантолгойн ТУЗ-өөс албан ёсоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ашигт малтмалын томоохон ордуудаас ард түмэн хувьцаа эзэмших эрхтэй. Одоогоор Тавантолгойг эрх баригчид сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зэвсэг болгон ашиглаж байна. Тавантолгойг барьцаалж, 250 сая ам.долларын зээл авсан. Энэ зээлийг Хүний хөгжлийн сан руу шилжүүлсэн. Тавантолгой улс төрийн тоглоом болж байна. Үүнийг миний бие хангалттай эсэргүүцсэн. Улстөрчийн тооцоо, судалгаагүй  амлалт, улс орныг минь сүйрүүлж байна. Удахгүй болох сонгууль улстөрчдийн увайгүй үйлдэлд цэг тавиасай гэж хүсэж байна. -Тавантолгойн IPO хийх хугацаа хойшиллоо гэдэг мэдээллүүд гарч байна. Иргэдэд хувьцаа юу, бэлэн мөнгө авах уу гэсэн сонголт тулгарч байгаа. Та тэдэнд юу гэж зөвлөх вэ? -Тавантолгойн IPO хийх асуудал сонгуулийн дараа шийдэгдэх байх. Түүнээс бус яг өнөөдрийнх шиг бизнесийн асуудлыг улстөрийн аргаар удирдах гэж оролдох нь Тавантолгойн IPO-г дампууралд хүргэнэ. -Тавантолгойн баруун цанх, төмөр зам гээд нэлээд асуудлууд хөдөлгөөнд орох гэж байна. Эдгээр нь хэр зөв нүүдэл байх бол? -Би зургаан сарын өмнө Тавантолгойн ТУЗ-ийн хараат бус гишүүнээс чөлөөлөгдсөн. Яг одоо Тавантолгойн талаар сүүлийн үеийн нарийн мэдээлэл алга. Надаас хойш томилогдсон хараат бус гишүүд иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Хараат бус гишүүдийн олонхи нь хараат болчихоод байж таарахгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YAG ONGON:
CHAM SHIG HUN MONGOLIIN SHINE ULS TURD HEREGGUI EE. CHI YU HIISEN GEJ SONGOGDOH VE? CHI YU HIIJ CHADHIIN? ARGA ZALIAR DOLOON SARIIN NEGNII ASUUDLAAS TUR HOLDOOD BAIGAA GEDGEE BITGII MARTAARAI. OLON HUNII TSUS, OLON EEJIIN NULIMSIIG CHAMAAS NEHEH TSAG IRNEE.
2012-05-11
Баатар:
Батзандантай уулзах завшаан гарж байсан энгийн хүн байна.лээ Залуу хүн улс төрд хэрэгтэй юм байгаан
2012-05-09
Баатар:
тэр нэрээ нууцалчихсан хүний сэтгэгдлийг харахнээ инээд хүржийн хөгшөөн нэрээ биччихэж чадахгүй ком-ны араас бусад руу шүлс баасаа цацаад таануус шиг юмнуудыг удкуу олдог болноо тэр үед бол таануус лөөлөөөл байна
2012-05-09
зочин:
энэ нийгэм Батзандан шиг залуучууд хэрэгтэй байна даа
2012-05-09
Tse:
Doctor Batzandan bol eh orniihoo tuluu temtsej yavaa zorigtoi uhaantai shudarga hun iim hun olon baigaasai
2012-05-09
teneg batzandan. ene yu chadah ve dee
2012-05-09
зочин:
энэ нийгэм Батзандан шиг залуучууд хэрэгтэй байна даа
tsetsegmaa:
tand amjilt husey! Iim ediin zasgiin undur bolovsroltoi hun shine salhi tatuulsaar garch ireh n zuv demjij bna
2012-05-09