
-Nisora tower-ийн хойно байрлах Plazo цогцолборт ADRA олон улсын байгууллагын Азийн бүсийн удирдах зөвлөлийн хурал эхэллээ.
-Kempinski зочид буудалд 10.00 цагаас Компанийн Засаглалын тавдугаар чуулган болно. Монголын компаниуд засаглалаа сайжруулах бизнесийн орчинд нөлөөлөх зорилгоор чуулна.
- Алтай Харгиа ХХК дээр 10.00 цагаас Арьс ширний салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл,үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ болон үзүүлэх сургуулилттай.
-Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлага ,багш дасгалжуулагчид, “Лондон-2012” Зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид оролцсон хэвлэлийн бага хурал Спортын төв ордны хурлын зааланд 11.00 цагт болно.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр 12.00 цагаас цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барих ёслол болно. Эмнэлэг барих ёслолд АНУ-д амьдардаг Ажа гэгээнтэн оролцох бөгөөд тэрбээр санхүүжүүлж байгаа аж. Ёслол тус эмнэлгийн Эхийн хөшөөны өмнөх талбайд болно.
-Соёлын төв өргөөнд 16.00 цагаас Хотын дарга нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзаж, өрхийн эмнэлгүүдэд сар бүр олгож байгаа хөрөнгө оруулалт, дүүргүүдийн ЭМН-үүдийн тоног төхөөрөмж, тус салбарт хийгдэж буй болон цаашид хийхээр төлөвлөсөн ажил, шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ