
-
2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр хүний амь эрсдсэн хэрэгт таныг биш тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг шалгаж яллах гэж байна. Тэднийг яллах нь зөв үү буруу юу. Тайлбар хийгээч?
-Долдугаар сарын нэгний асуудал, долдугаар сарын 2-ны шөнийн асуудал тусдаа. Долдугаар сарын хоёрны шөнө таван хүний амь эрсэдсэн. Харин долдугаар сарын 1-нд сонгуулийн луйврыг эсэргүүцэж тэмцсэн.
Сонгуулийн луйврыг эсэргүүцсэн нь бус сонгууль луйвардсан хүмүүст, хүний аминд хүрсэн эрх баригчдад хариуцлага тооцох ёстой. Үүний төлөө би эцсээ хүртэл явна.
-Үймээний дараагаар энэ хэрэгт холбогдож шалгагдсан хүний нэг бол та. Таныг шалгагдах ёстой гэх хүмүүс олон байна?
- Би хоёр жилийн турш холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулсан. Надад холбогдох бүх асуудал прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Шаардлагатай гэж үзвэл дахин шалгуулахад ч бэлэн байна. Би асуудлаас зугтдаггүй. Би өршөөлийн хуульд хамрагдаагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ