-Таныг доктор цол аваагүй шоудаж байна гэж зарим хүмүүс ярьдаг юм билээ. Ямар мэргэжил эзэмшсэн болоод доктор болсон бэ?
-Унгар улсад хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Намайг доктор С.Нарангэрэл, Б.Чимэд гуай нар илүү сайн мэдэх байх. Англи хэл мэддэг бол Унгарын шинжлэх ухааны академийн вэб сайтаас харж болно.
-Экс Ерөнхийлөгчийг баривчлах үеэр та цахим хуудсуудаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ Н.Энхбаяр бол их том хэргийн гэрч. Гэрчийг хамгаалалтад авах ёстой гэж байсан.
Үүний өмнөхөн С.Баярыг шалгаж, их том хэргийн баримтуудыг өөрөөс нь хураах хэрэгтэй гэж байсан. Эдгээр үгсээр яг юуг илэрхийлэхийг хүссэн юм бэ?
-Долдугаар сарын 2-ны шөнө таван хүний амь насанд хүрсэн гэмт хэргийг илрүүлэхийн тулд Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил гуравыг шалгахаас өөр арга байхгүй. Учир нь цагдаагийн байгууллагыг Ерөнхий сайд шууд удирддаг.
Онцгой байдлын штабыг Хууль зүй, дотоод хэргийн сайд удирдаж байсан. Онц байдлыг Ерөнхийлөгч зарласан шүү дээ. Энэ утгаар нь би асуудалд ханддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ