-Иргэний хөдөлгөөний ч юм шиг Ардчилсан намынх ч юм шиг нэг нөхөр байдаг гэж С.Баяр хэлж байсан.
Таны улстөрийн сонголт их сонин. Ардчилсан нам таны үнэт зүйл мөн үү?
-Нам бол миний үнэт зүйл биш. Миний хувьд үзэл санаа үнэт зүйл байдаг. Санжийн Баяр намайг юу гэж хэлэх нь хэнд ч сонин биш.
-Би Баянзүрх дүүргийн иргэн. 2008 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд рейтинг өндөртэй байсан ч гарч чадаагүй. Хүнсний зүйл тарааснаас үүдэн сонгуульд гараагүй гэж ярьдаг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Үүн шиг худал зүйл байхгүй. Хүнсний зүйл тараасан тухай танаас л анх удаа сонсож байна. 2008 онд авсан саналынхаа хэмжээгээр улсын хэмжээнд айргийн тавд орсон.
Санжийн Баяраас даруй 10 мянган санал илүү авсан. Дундговиос сонгогдсон Р.Рашаас даруй 28 мянган хүний санал илүү авсан. Увсаас сонгогдсон Ц.Нямдоржоос 25 мянган хүний санал илүү авсан байдаг юм.
Харамсалтай нь тухайн үеийн тогтолцооны алдаа, луйвраас болж УИХ руу бус Ганц худаг руу ачигдаж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ