Эцэг эх нь тамхилж байх зуур нялх үр нь аквариумд живж нас баржээ
Оросын нийслэл Москва хотод нэгэн золгүй явдал болжээ. Эцэг эх нь охиноо анхааралгүй хэдхэн минут орхиход нялх үр нь аквариумд унаж, нас барсан байна.
Өнөөдөр орон нутгийн цагаар 14:05-д энэ золгүй явдал гарсан аж. Эцэг эх хоёр нь байшингийнхаа хонгилд түр тамхилахаар гараад ирэх хооронд энэ явдал болжээ. Сайн явж сураагүй охин ширээн дээр байсан 40х30х15-ийн хэмжээтэй аквариум руу зүтгээд, тэнцвэрээ ололгүй дотор нь уначихсан гэж цагдаагийнхан таамаглаж байна.
Эцэг эх нь охиноо аквариумаас гаргаж аваад сэргээж, амьдруулахыг хичээсэн ч нэмэр болоогүй ажээ. Охин Лена ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нэг ой хүрэх байв. Одоогоор цагдаа нар золгүй явдлыг нягтлан шалгаж байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ