-Тавантолгойн ТУЗ-д орох гэж хэчнээн жил ажилласан бэ?
-Тун гэнэн асуулт байна. ТУЗ бол миний мөрөөдөл биш. ТУЗ-аас гараад зургаан сар болж байна. Миний мөрөөдөл бол Монголдоо монгол хүмүүс аз жаргалтай амьдрах орчинг бүрдүүлэх. Саран дээр хүмүүс амьдарч болоод байхад Монголдоо монголчууд яагаад сайхан амьдарч болохгүй гэж.
-Ах, дүү нар чинь морь уядаг гэсэн. Танд хурдны морь хэр байна, уядаг уу?
-Миний өвөг дээдэс, олон зуун жил хурдны морь уядаг хүмүүс байсан. Нутаг орондоо нэр хүндтэй хүмүүс байсан.
Одоо ч ах, дүү нар маань олон сайхан хурдан хүлгүүдээ улс,бүс, аймаг, сумдынхаа наадамд уяж байна. Морь ярихаар самсаа шархирдаг юм.
Миний цусанд монголчуудын нэгэн адил морин эрдэнээ хайрлан дээдлэх ген гүн бат шингэсэн байдаг бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ