
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор дараагийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.
Хуульд Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг УИХ, мөн хоёр гишүүнийг Улсын дээд шүүх, нэг гишүүнийг Ерөнхийлөгч санал болгохоор заасан. Улсын Дээд шүүхээс Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг санал болгож байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс Б.Билэгтийг санал болгож байгаа юм.
УИХ-аас нэр дэвших хүмүүсийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцээд Б.Ганбат, Г.Гэрэлт-Од нарыг дэмжсэн байна. Харин ИЗНН-ын зүгээс санал болгож буй Г.Алтан-Очийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ