-Урьд өмнөх сонгуулиуд бүгд л будлиантай байсан, энэ удаагийн сонгууль будлиангүй болж чадах болов уу ? Та юу гэж бодож байна.
- Сонгууль будлиангүй болох ёстой. 2008 оны долдугаар сарын 1 давтагдах ёсгүй. Сонгууль будлиантуулж луйвардсан нөхдүүдийг Эрүүгийн хариуцлагад шууд татах ёстой.
-Иргэдэд олгох нэг сая төгрөгийн талаар асуумаар байна. Иргэн бүр нэг сая төгрөгөө МАН, АН-ын амлалт хэмээн ойлгож, одоо сая төгрөгөө аваад дээр нь хувьцаа авна гэж ойлгож байна. Энэ зөв үү?
-Энэ бол буруу. Мэдсээр байж эдийн засгаа хорлох хэрэггүй. Өөрийгөө егүүтгэхтэй адил зүйл болж байна шүү дээ. Ичсэн хүн хүн ална гэдэг. Эрх баригчид ичихдээ эдийн засаг, улс орноо сүйрүүлж байна. Би үүнийг эсэргүүцдэг.
-Та үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлдэг. Энэ нь таньд ямар нэгэн байдлаар дарамт шахалт учруулдаг уу?
-Дарамтлуулахаас айдаг хүн улс төрд ордоггүй юм. Улс төр бол тэмцэл. Шударга ёс, үзэл санаааныхаа төлөө зогсож чадахгүй юм бол улс төрд орох хэрэггүй гэж би өөртөө байнга хэлдэг.
-Та Ганц худагт хоригдож байхдаа өлсгөлөн зарлах талаар бодож байсан уу?
-Өлсгөлөн зарлана гэдэг бол тэмцлийн маш хурц хэлбэр. Хүний амь эрсдэх магадлал маш өндөр. Миний хувьд өлсгөлөн зарлаагүй. Харин О.Магнай маань гурван хоног өлсгөлөн зарлаад хөл дээрээ явж чадахгүй тэргэнцэр дээр гарч ирснийг өнөөдөр ч би мартдаггүй юм. Ер нь өлсгөлөн зарлана гэдэг бол амь насаараа дэнчин тавьж байна гэсэн үг. Хүний амь хамгийн үнэт баялаг гэдгийг бид мартах ёсгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ