Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

img

Үндсэн хуулийн цэц Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа иргэн О.Алтангэрэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

  Хуралдаанаас Эрүүгийн хуулийн “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргав.

 Эрүүгийн хуульд, цэргийн албаны эсрэг гэмт хэргийг субъектын болон объектын тусгай шинжийг нь харгалзан бие даасан хэсэг болгон зохицуулсан байна. Мөн Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тусгай субъектын нэг болох захирагчийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд оногдуулах ялыг ялгамжтай тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.” гэдгийг үндэслэн Үндсэн хуулийн цэц ийнхүү шийдвэрийг гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Odoo ene khergiig khuuliin daguu shuuj, khen buruutaig ni togtookh l uldlee shuu dee. Er ni khen tushaal ugsun, yagaad baildaanii sum khereglesenee l uneneer ni meduuleechee. Suuliin uil yavdaluud Mongold jaakah ch gesen khuuli kheregjij ekhlekh gej baigaag kharuulj baina gej uzej baina. Tiimees khen ch gesen buruu zuil khiisniikhee tuluu khariutslaga khuleekh ni shudarga yosond niitsene.
2012-05-09