
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч, бэлтгэлээр халагдсан 64 байлдагч, түрүүч нарыг хүлээн авч уулзжээ.
Тэднийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан танилцуулжээ.
Тус үйл ажиллагаанд долоон аж ахуйн нэгж 112 ажлын байрны захиалгатай оролцсоноос 40 залууг нөөцөд бүртгэн авч, тухайн өдөр 11 залууг байнгын ажлын байранд ажиллуулахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ