Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг нээлттэй үлдээв

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс гаргасан шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дан ганц Ерөнхийлөгчөөс санал гаргаж, УИХ сонголтгүйгээр батладаг нь учир дутагдалтай байна. Тиймээс санал болгох субьектыг УИХ, Засгийн газар хэмээн өргөтгөх нь зүйтэй гэсэн санал нэлээд маргаан дагуулж байлаа. Ингээд уг асуудлыг нээлттэй орхиж, гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганд шилжүүлэхээр болов. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ