Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Өнөөдөр Дэлхийн II дайн дууссаны 67 жилийн ой өнөөдөр тохиож буй. Манай улсын хувьд ч жил бүрийн энэ өдөр Ялалтын баярын өдрийг тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ болон ЗХЖШ-ын төлөөлөл, ахмад дайчдын төлөөлөл, ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээний дараа Маршал Г.К.Жуковын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр ахмад дайчид Дэлхийн II дайчиддаа хандан мэдчилгээ дэвшүүллээ.
Бэлтгэл дэд хурандаа Б.Банзрагч:
-Аугаа эх орны ялалтын баярын өдөрт тохиолдуулан мөр зэрэгцэн байлдаж явсан нийт дайчиддаа баярын мэндийг хүргье.
Бэлтгэл хошууч С.Сандаг
-Оросын ард түмний эх орны дайны төлөө “Монгол” нэртэй танк очиж монголын ард түмэн, монголын ажилчин ангийн бэлгийг хүргэж өгсөн. Тэр танк одоо ч гэсэн түүх болон үлдсэнийг бид бүхэн мэднэ.Тиймээс монголын ард түмэн оросын ард түмнийг, ЗХУ-ын дайчдаа мартах учиргүй юмаа. Манай хойч үе залуучууд маань энэхүү баярын өдрийг хойшид ч гэсэн тэмдэглэж дурсан санах хэрэгтэй болов уу.






Э.Сувд
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ