Ялалтын сүрт жагсаал болж байна
Аугаа их орны дайны Ялалтын 67 жилийн ойн баяр өнөөдөр тохиож буй. 1945 оны тавдугаар сарын 8-нд ЗХУ-ын маршал Георгий Жуков, Германы фельдмаршал, Их Британийн агаарын хүчний маршал Артур Теддер нар Герман улс үг дуугүй бууж өгч байгаа баримтад гарын үсэг зуржээ.
Харин энэ үед Москвад 0:43 минут болж байсан учраас тавдугаар сарын 9-нийг Ялалтын баяр болгон тэмдэглэдэг билээ. Ялалтын баярын хамгийн гол үйл явдал нь цэргийн сүрт жагсаал Улаанбаатарын цагаар 14.00 цагт Москвагийн өргөн чөлөөнд эхэллээ.Төв талбайд зассан индэрт ОХУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Анатолий Сердюков болон гадаадын төрийн өндөр дээд албан тушаалын зочид төлөөлөгчид байраа эзэлжээ.
Мөн эх орны дайнд гар бие оролцож байсан ахмад дайчид хүндэтгэлийн индрээс баярын жагсаалыг үзэж байна. Улаан талбайд болох жагсаалын үеэр аюулгүй байдал хангахад 25 мянга цагдаа ажиллаж байна. Жагсаалд 20 мянган цэрэг, “Топол-М” баллистик пуужин, “Эс-400” агаарын хамгаалалтын систем, “Панцир-Эс1” хамгаалалтын систем, “Искандер-М” пуужин харвагч зэрэг Оросын батлан хамгаалахын сүр хүчийг харуулсан зэвсэг техникийг цуваагаар орж ирж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ