
УИХ-ын ээлжит чуулган дөнгөж сая Үндсэн хуулийн гишүүнийг сонгох асуудлаар хуралдаж, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон Удирдлагын коллежийн дарга асан Т.Лхагва нарыг сонголоо.
Санал хураалтанд нийт 42 гишүүн оролцож Д. Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгохыг 78.6, Т.Лхагвааг 90.5 хувь нь дэмжсэн юм.
Үүний дараа Ж.Болдбаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр санал хураалт явуулж 82.9 хувьтайгаар цэцийн гишүүнээс чөлөөлөгдлөө. УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ