Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын тэмцээн болно

img

Гадаад харилцааны Яам, Монголын шатрын холбооноос хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулан Монгол Улсын Гадаад харилцааны ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт тэмцээнийг энэ  сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд чин ван Ханддоржийн мэндэлсний ойг   1991 оноос анх  зохион байгуулж эхэлсэн бөгөөд  энэ  тэмцээнийг  20 дахь жилдээ  зохион байгуулж буй юм байна. Тэмцээн  Гадаад харилцааны яаманд болох аж.  Тэмцээнд оролцох сонирхолтой шатарчид Монголын шатрын холбоонд бүртгүүлэх ёстой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.  Мөн I дүгээр  байрын  шагнал   1.000 ам.доллар гэдгийг хэлж байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ