
УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, Д.Сугар, Т.Лхагва нарыг томилох саналыг дэмжлээ.
Өнөөдрийн нэгдсэн чуулганд 42 гишүүн оролцож, Д.Сугарыг 33, Т.Лхагвааг 38 гишүүний саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн юм.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж, дэмжигдлээ. Харин одоо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ