Нүхтэд барьж байсан барилга нурж, 14 хүн осолд өртлөө

img

Нүхтэд барилга нурж олон тооны хүн дарагдсан гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн юм. Үүний дагуу  Онцгой байдлын албаны 105 дугаарт холбогдон тодруулахад "Энэхүү мэдээлэл манайд 15.00 цагт ирсэн. Уг газарт Онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор нэг хүнийг нурсан барилга доороос гаргаад байна" гэсэн юм.  Харин тус газарт ажиллаж байгаа манай сурвалжлагчийн мэдээлснээр "Өргөнөөрөө 20 м, уртаараа 60 м барилга сууриараа доошоо нурж, 14 хүн дарагдсан. Үүнээс 13 хүнийг одоогоор гаргаж авсан. Нэг хүн сураггүй байна. Нурсан барилгаас гаргаж авсан хүмүүсийн биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд осол болсон газарт Онцгой байдлын албынхан, түргэн тусламж, цагдаагийн 100 гаруй хүн ажиллаж байна" гэлээ. Бид энэ талаархи дэлгэрэнгүй  мэдээллийг удахгүй хүргэх болно.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

400 жилийн дархан цаазат Богд уулын хөндий бүрийг сийчэн эрх баригчид зувчуулсан төрөөс хулгайлсан мөнгөөрөө орд харш бариулж тарвалзаж байгаад лус хилэгнэж мөд тэднийг шийтгэх гэж одхио өгч эхэллээ
2012-05-09
БАЯЧУУДЫН ОРОН СУУЦ Л БАЙЖ ДЭЭ ХЭНИЙХ НЬ ЮМ БОЛ ДОО ХҮН БЭРТЭЭГҮЙ Л БАЙГААСАА БИЛЭЭ
2012-05-09
505-ынхан:
Хорон санаат, нууц авилгач Нямдорж, Гааль хулгайлагч Цэвээнжав нарыг Нүхт дахь хаусдаа тухтай унтаж байхад нь лус дошгирон, газар хөдөлж дарах нигууртай.
2012-05-09