Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томиллоо
ИХ-ын нэгдсэн чуулганаар Г.Ганбат, Г.Гэрэлт-Од Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох саналыг дэмжлээ. Б.Ганбатыг 82.4, Г.Гэрэлт-Од 87.8, Б.Билэгт 89.8, Н.Дагва 87.8, Д.Эрдэнчулуун 89.8 хувийн саналаар тус тус Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдов. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ