11 нам, 2 эвсэл бүртгүүлэхээр баримт бичгээ өгөв
Улс төрийн нам, эвслүүд Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор илэрхийлж дууслаа. Хуульд заасан хугацаанд 11 нам /Хөгжлийн хөтөлбөр нам,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Ногоон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, Монгол Ардын нам, МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам/,2 эвсэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин эвсэл” / сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ хавсралт бүхий баримт бичгийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгөв. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тухайн нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрээ гаргана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ