
Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явсан БНХАУ-ын иргэн Тү Ей Гүр хуш модны 10 кг самар гаргах гэж байсныг дэд ахлагч Ц.Насанжаргал илрүүлж, Замын-Үүдийн хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчин явсан Ж.Нацагдорж, БНХАУ-ын иргэн Ян Ши Гуан нар тус бүртээ хуш модны 20 кг самар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан гэнэ. Энэ үйлдлийг хилийн 0108 дугаар ангийн хилчин шалгагч, дэслэгч Б.Баттүшиг илрүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ