Эрхэм гишүүдийн эмчлүүлж сувилуулах нь ихэсчээ

img

Парламентын ээлжит сонгууль дөхөж   Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх хугацаатай асуудал шил шилээ даран хүлээгдэж байна. Гэтэл  сүүлийн үед эрхэм гишүүд улс орны томоохон асуудлыг шийдвэрлэхэд хойрго хандан, хойш сууж  Байнгын хороодын хуралдаанд  ирэхгүй байгаагийн улмаас  ирц бүрдэхгүй хуралдаан хойшлох явдал ихэслээ. Өнөөдөр гэхэд л УИХ-ын Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хуралдах байсан ч  хойшиллоо. Ийнхүү ирц бүрдэхгүй байгаагийн гол шалтгаан нь нэлээдгүй гишүүд  гадаадад, дотоодод эмчилж сувилуулах нь олширсонтой холбоотой гэнэ. Түүнчлэн гишүүдийн зарим  нь УИХ-д дахин нэр дэвшихгүйгээ мэдрээд гишүүнийхээ төсвийг амжиж дуусгахын тулд эмчилгээ хийлгэх нэрийдлээр гадаадад аялж яваа сураг гарч байгаа бол харин нөгөө хэсэг нь удахгүй сонгууль болж ууж идэхээ умартан, морин дэлнээс буулгүй өдөр шөнөгүй иргэд сонгогчидтойгоо ажиллахын өмнөх амралтыг өөрсөддөө өгч байгаа бололтой. Мөн зарим нь ирцэнд авчихаарай гэх юмуу, ирж амжихгүй гэж туслахаараа хэлүүлэх, утсаа авахгүй байх зэргээр нүүр буруулцгаах болжээ. Өмнө нь ч эрхэм гишүүдийг хуралдаандаа суудаггүй, олон цаг хурал тасалсан, өвчтэй байсан тухай шүүмжлэл сонин хэвлэлд бишгүй гарч байсан. Төрд эрүүл хүн ажиллах ёстой. Тиймээс иргэд, сонгогчид  иймэрхүү бие муутай, хувиа хичээсэн гишүүдийг цаашид өөрсдийн төлөөлөл, дуу хоолой  болно хэмээн итгэл үзүүлэн сонгохгүй байвал яасан юм бэ. Түүнчлэн намын бүлгүүд нь ч УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд чуулган, Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийнхээ ирцийн мэдээлэлд дүгнэлт хийж, олон цагаар хуралдаан тасалдаг, худал үнэн нь мэдэгдэхгүй байнга өвддөг үзүүлэлттэй  эрхмүүдэд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг хуультай болох цаг нь болсон юм биш үү.                  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chawaasdaa huurhii min ed nariiin bie gj hariugui shuudee uhluut bga bhgui yu
2012-05-10
eruul saruul huniig songotsgoe
2012-05-10
yunaa ed yadardiin, baahan munguur bulhdag l bizdee... gazarch alhaj uzeegui humuus bgaadaa dandaa hamgaagalat, halamjind baidagdaa ed nar
2012-05-09
Amia bodogchid, turiin mungu ard tumnii tatvariin mungiig zavshikh gej dandaa ter 2r emneleg ruugee shurgalaj bgaadaa. Ta nar bayan shuudee, araikhiin amidrah gej bgaa huviin emnelegt hevtej demjeech, ta nart mungu baigaash dee , tuuniigee unench shudargaar eruul mendde zarzuulaach... uudgui huvia hicheegchid...
2012-05-09
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ...............................
2012-05-09