МҮБХ-ны тэргүүн МУСГЗ Р.Нямдорж: МҮБХ энэ 20 жилд монгол бөхийг дээдлэх үзлийг шинэ түвшинд гаргасан

img

МҮБХ-ны 20 жилийн ой хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Монгол түмний баяр цэнгэлийн дээд болсон үндэсний бөхийг хөгжүүлж, дэлгэрүүлж яваа үйлс гэгээн энэ байгууллагын тэргүүн, МУСГЗ Р.Нямдоржтой 20 жилийн ойн баярынх нь өмнө уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Тун удахгүй бөхийн холбоо маань 20 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн ажил үйлсийнхээ талаар ерөнхийд нь дүгнээд яривал…? -МҮБХ хэмээх байгууллага 1990 оны 4-р сарын 14-нд анхны зохион байгуулалтын хурлаа хийж, 5-р сарын 3-нд тамгаа аван “Тамганы баяр” хийж, 12-р сарын 04-нд анхдугаар “Их-Эе”-ээ хуралдуулж байлаа. Тэр цагаас хойш 20 жил өнгөрсөн байна. Энэ жил монгол улсад Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ой тохиож байгаа. Өөрөөр хэлвэл энэ ардчилалтай нас чацуу нэгэн байгууллага 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна гэсэн үг.  Бид энэ 20 жилд юу хийж вэ гэдгээ олон үзүүлэлтээр гаргаж болох боловч хамгийн зөв гэж бодсон нэг шалгуурыг сонгож авсан. Энэ нь монгол бөхөд урьд өмнө байгаагүй ямар шинэ зүйлийг бий болгож вэ гэдгээр нь ажлаа дүгнэе гэж бодсон. Уг шалгуураар шүүн үзэхэд бид монгол бөхөд байгаагүй 40 шинэ зүйлийг хийсэн байна. Дөчин шинэ зүйлийн анхных нь  МҮБХ хэмээх байгууллагыг байгуулсан үйлс юм. Ийм байгууллага өмнө монголд байгаагүй. МҮБХ байгуулагдсан нь монголын бөхчүүд шилжин орж байгаа шинэ нийгэмд санаачлагатай, зүтгэлтэй, эв нэгдэлтэй ажиллах боломжийг нээсэн чухал ач холбогдолтой зүйл болсон юм. Аливаа байгууллага байгуулагдахдаа ямар удирдлагатай, ямар зохион байгууллагатай, ямар чиг үүрэг гүйцэтгэх вэ гэдгээ тодорхойлдог. МҮБХ-ны удирдах дээд байгууллага болох “Их Эе” хэмээх хурлыг бий болгосон. Энэ бол шинэ зүйл байсан. Их Эе-д монголын бөхчүүдийн тодорхой төлөөлөл орж хуралдаад 4 жилд монгол бөхөө хөгжүүлэх, шинээр ямар зорилго, зорилт дэвшүүлэн шийдвэрлэх зэрэг асуудлаа хэлэлцэн шийдвэрлэдэг. Их Эе-ийн чөлөөт цагт цэцдийн зөвлөл буюу хуучны ойлголтоор бүгд хурал, одоогийнхоор бол удирдах зөвлөлийг байгуулж ажилласан байдаг. Энэ бол бидний ажлын эхлэл байсан. Хамгийн сүүлд монгол бөхөд хийсэн ажил бол 2010 онд “Нутгаа дуурсгана” гэдэг барилдааныг зохион байгуулсан. Өмнө нь монгол бөх хөгжөөд аймаг бүхэн бөхийн клуб, дэвжээтэй болж тэдгээрийн хооронд тэмцээн явуулах хэмжээний хөгжил монгол бөхөд байгаагүй. Энэ мэтээс эхлээд хүмүүсийн цээжээрээ мэддэг, нүдэндээ харж явдаг зүйлүүд байна л даа. Монгол бөхийн өргөө байна, бөхчүүдийн хүндэтгэлийн малгай залаа байна, мөн бөхчүүдийн хөшөө дурсгал байна. Цол авсан бөхчүүдэд гэхэд нутаг орон, ивээн тэтгэгч компаниудаас нь байр, машин, хонь мал гээд амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийг нь хангаж өгөх зэргээр хүний амьдралд эрс өөрчлөлт авч ирэх зүйлүүд бий болсон. Эдгээр нь энэ 20 жилд бий болсон үзэгдлүүд юм. Энэ бүхнийг  нэг үгүүлбэрээр дүгнээд  “Монгол бөхийг дээдлэх үзлийг шинэ өндөр түвшинд гаргасан 20 жил” гэж хэлэх байна.

-Монгол бөхийг дээдлэх үзлийг шинэ шатанд гаргасан гэдэг нь ямар ач холбогдолтой вэ? -Энэ үзлийг шинэ шатанд гаргаснаар бөх сонирхох хүмүүсийн тоо, бөх болох хүсэлтэй залуучуудын тоо, бөх хүнд өгөх хайр халамж гээд олон зүйл шинэ шатанд гарч ирсэн. Жишээлбэл өнөөдөр ойгоо тэмдэглэж байгаа ямар нэг байгууллага заавал бөх барилдуулдаг нь “Манай байгууллага тэдэн нас хүрч байна шүү, бид ийм үйл ажиллагаа явуулдаг шүү” гэдгээ монголын ард түмэнд хүргэж буй хамгийн “топ арга” юм. Ой болж байна гээд телевизийн реклам явуулж болно, гэтэл реклам явахаар сувгаа сольчихдог. Өөрөө ярьж болно, гэтэл хүмүүс чинь хүний яриаг тух болгон сонсохоо больчихсон байна. Тэгэхээр байгууллага, хүмүүс мэдээ мэдээллээ ард түмэндээ хүргэх ганц арга бол монгол бөхийн өргөөнд жилийн дөрвөн улиралд бөх барилдуулдаг, ийм л зүйл болж хувирсан байна. 1990 онд зааланд бөх барилдлаа гэхэд 24-32 бөх зодоглодог байсан бол өнөөдөр монгол бөхийн өргөөнд “Бөхийн баяр” гэж нэрлэгддэг таван төрөл барилдаан болоход оролцох бөхийн тоо 400 гарч байна. Энэ бол бөхийн хөгжил. Одоо 20 жилийнхээ ойгоор бөхийн өргөөнд 512 бөх барилдуулах гэж байгаа нь энэ 20 жилд бөх ямар хэмжээнд хөгжиж вэ гэдгийн нэг үзүүлэлт юм.

-Саяхан эрийн гурван наадам маань ЮНЕСКО-гийн үнэт өвд бүртгэгдлээ. Энд бас МҮБХ-ны чухал оролцоо байгаа шүү дээ?.................................

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ