Осолд өртсөн хүмүүсийг эмнэлэгт хүргэлээ

img

Өнөөдөр 15.00 цагийн үед Нүхтэд барьж байсан 30*14 хэмжээтэй барилга нурж, тэнд ажиллаж байсан 14 хүний зургаан нь дарагдсан байна.  Тэдгээрээс Энхбаяр, Энхтүвшин, Нямдаваа, Ганзориг нарыг гаргаж аваад байгаа юм. Харин нэг хүн нь буюу 56 настай Даваанямыг одоогоор олдоогүй байна. Тэрбээр хоёр жилийн өмнө Увс аймгаас Улаанбаатарт ирж ажиллаж байгаа нэгэн бөгөөд аврагч нар түүнийг хайсаар байна. Энэ зургаан хүний тав нь нэг гэр бүлийн буюу аав нь дөрвөн хүүгийн хамт тус барилга дээр ажиллаж байсан аж.Онцгой байдлын албаныхны хэлж байгаагаар "Гурван цаг орчмын өмнө болсон энэ осолд орж, барилгад дарагдсан  хүн амьд байх магадлал тун бага байна" хэмээн хэлж байсан бол уг  нурангид дарагдаад олдохгүй байсан нэг хүнийг  ОБЕГ-ын алба хаагчид шуурхай ажилсны хүчинд барилгын баруун урд хэсгээс олсон байна. Тус барилга нурсан шалтгаан нь барилгын суурийг цутгаад хатаж амжаагүй байхад нь шинэ технологи ашиглаж байна гэсэн нэрийдлээр нэгдүгээр давхарын шалыг цутгаж байх явцад энэ хэрэг болсон байна. Гэмтсэн хүмүүсээс тавыг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд, тус эмнэлгийнхнээс авсан мэдээллээр хоёр нь хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд гурван хүн нь шинжилгээ хийлгэж байгаа юм байна. Энэхүү барилгыг  иргэн О.Мэндсайхан бариулж байгаа аж.  Эдгээр барилга дээр ажиллаж байсан ажилчид нь ямар нэгэн барилгын компанид харъяалагддаггүй, хувиараа ажиллаж байсан бригадынхан байжээ.                         гэрэл зургийг Ариунаа Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энийг үзээрэй:
http://www.youtube.com/watch?v=BF9Rrk0qOx0&feature=youtu.be
2012-05-11
Харамсалтай байна
2012-05-10
Бадрала:
Энэ нурсан барилга дээр ажиллаж байгаад гэмтэж хэлмэгдсэн хүмүүс бүгд Увс аймгаас Нямдорж татаж авчирсан нэг гэр бүлийн хүмүүс гэж тэр барилга дээр хамт ажиллаж байгаа нутаг нэгт өвгөн сэтгүүлчдэд мэдээлэл өгч байсан. Хамгийн гол нь барилгын мэргэжилгүй шахам хүмүүс байсан байх юм.
2012-05-10
Haramsltai ym boljeee
2012-05-10
bat:
enhbayarin zyrhnii tsoholt shig hoorhiidoo mongolin eronhiilogch ingih gej idee l biz orhi tyyniig
2012-05-09
Ene neg baliar duutai reclamaa boliochee
2012-05-09
Barilgiin norm,normativiin standart barij ajillagyigees bolj ezdin buruugaas bolj enehuu emgenelt yavdalboljdee hairan ami,
2012-05-09
ingej nurah barilga olon bgaa bhaa
2012-05-09
yamar xezuu ju be? xöörxiis döö bas unexeer xaramsaltai jum boljee, Nuxt shin xoriotoi gazar bish biluu? End anxnaasaa barilga barix zöbshöörliig xen ögsön jum be? Ingeed dabxar dabxar gai bolood l...
2012-05-09
barilgachin:
Muusain t1-uud uursduu barij chdahgui bj ingj hund bolon uursudduu gai avchirch bgam.Hiij chaddaguud ni ajilgui bj bhad......
2012-05-09
hujaa nar daragdahguidee:
hujaa nar daragdahgui
2012-05-09
Бадрала:
Энэ нурсан барилга дээр ажиллаж байгаад гэмтэж хэлмэгдсэн хүмүүс бүгд Увс аймгаас Нямдорж татаж авчирсан нэг гэр бүлийн хүмүүс гэж тэр барилга дээр хамт ажиллаж байгаа нутаг нэгт өвгөн сэтгүүлчдэд мэдээлэл өгч байсан. Хамгийн гол нь барилгын мэргэжилгүй шахам хүмүүс байсан байх юм.