
УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Харин одоо Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ