Хятад улс Иранаас импортолж буй газрын тосны төлбөрөө юаниар хийж байна

img

Иранаас худалдаж авч буй боловсруулаагүй газрын тосны төлбөрийг Хятад улс өөрийн мөнгөн тэмдэгт болох юаниар хийж байгаа хэмээн Ираны дипломатч мэдэгдлээ. Газрын тостой холбоотой худалдааг ихэвчлэн доллараар хийдэг боловч Иран улс АНУ-ын явуулж буй эдийн засгийн хоригтой холбоотойгоор ам. доллараар төлбөр тооцоо хийх боломжгүй болоод байгаа юм. Ираны боловсруулаагүй газрын тосны экспортын дийлэнх хувийг Хятад улс эзэлдэг. Тус улс Иранаас жил бүр 20-30 миллиард долларын газрын тос худалдан авдаг ч Ираны цөмийн хөтөлбөрөөс шалтгаалан АНУ Бээжинг Ираны эсрэг олон улсын эдийн засгийн хоригт нэгдэхийг шаардан шахалт үзүүлсээр байгаа юм. Хятадын засгийн газрын эзэмшдэг Синопек газрын тосны фирмийн салбар Unipec, Zhuhai Zhenrong компаниуд газрын тос худалдаж авах хүсэлт гаргасныг Ираны бие төлөөлөгчийн Финаншиал таймс сэтгүүлд өгсөн мэдэгдэл баталж буйг Ротерс агентлаг мэдээллээ. Түүнчлэн, Хятад улс долларын оронд юанийг олон улсын мөнгөн тэмдэгт болгохоор эрмэлзэж Хонконг болон хилийн чанад дахь Лондонд арилжааны төвүүдээ нээн юаний хэрэглээг дэмжих бодлого баримталж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Iraniig Oros-Hyatad hoyor l demjij hamgaalj baihgui bol muuhai Tyreguud hoorondoo negdeed Oros-Hyatad hoyoriig zadalj huvaachih geed baigaa yum chine!
2012-05-10