Н.Энхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй гэв
МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн байдлын улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт өнөөдөр шилжүүлсэн юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр яллагдагч Н.Энхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй цагдаагийн хяналтан дор эмчилгээ хийж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ