Д.А.Медведевт баяр хүргэлээ

img

ОХУ-ын Засгийн газрын даргаар Д.А.Медведев томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэсэн илгээлт хүргүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илгээлтдээ Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Д.А.Медведевийн  оруулж ирсэн үнэтэй хувь нэмрийг нь талархан тэмдэглээд цаашид хоёр орны  найрсаг хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх, энэ хүрээнд эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, уул уурхай, дэд бүтэц, худалдааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын хамтарсан байгууллагуудын үр ашгийг өндөржүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ. Түүнчлэн ноён Д.А.Медведевт болон ОХУ-ын Засгийн газарт баяр хүргэн, ажлын өндөр амжилт, найрсаг Оросын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Doogii:
Orosuud oilgohgui dee. Unen baidal iim l baigaa um daa.....
2012-05-10
kk:
Ene Gadaad yam u hiigeed suuj bainaa. Medeeg albaar ingej ugch bainuu ? Sanaatai u sanaagui u? Zandanshatargua !!!!!!!!!!!??????????????
2012-05-10
hh:
Ene odoo u ve? Neeree gerel zuragnaas harahad Hyatadad buh um shiiddeg bolson tuugeer buh umaa damjuuldag gedeg unen bolj bainaa. Setguulchiig hariutslagad tataad av. Albaar iim um hiij bain uu? .........Uugeeree u geh geed bainaaa
2012-05-10
Medvedev:
Manaikh Orosyn Zasgiin gazart mend hurgehdee Khyatadyn Zasgiin gazraar damjuulan ulamjildag bolood udaj bain duu..........
2012-05-10