Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тайлангийн нээлт өнөөдөр эхэлнэ

img

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг  Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгааны 2012 оны тайлангийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 10.00–12.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд  болно.

Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу үг хэлэх бөгөөд нээлтийн ажиллагааны үеэр НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзерээс ирүүлсэн видео илгээлтийг хүргэх юм байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ